13829_149Топ модель Д.Пүрэвсүрэн Дизайнеруудын холбооны шинэ жилийн үеэр топ модель Г.Алимаатай үсдэлцэн, зодолдсон гэх мэдээлэл олон жилийн өмнө гарч байлаа. Энэ талаар Д.Пүрэвсүрэн “Топ модель Алимаа манай нөхрийг булаацалдан надад агсам тавьсан” хэмээн хариулж байсан юм.
Тэдний маргаан “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяраас үүдэлтэй. Өдгөө тэдний хэн хэн нь өөр амьдралтай болсон.
Д.Пүрэвсүрэн  мөн л алтны компанийн захирал Н.Ганбаяр гэгч бизнесментэй суусан бол Г.Алимаа “Хараагийн харцагууд” багийн сагсчин, дасгалжуулагч Давхарбаяртай гэр бүл бололцон нам жим амьдрах болсон билээ.
Ер нь тухайн үед топ модель Алимаа ихээхэн сенсаци таригч нэгэн байсан нь өдгөө хэвлэлийн шар хуудаснаа үлджээ.
Тэрбээр Даян аварга А.Сvхбатыг цэцгийн vнэр мэддэггvй эрвээхэй, би аваргын оронд байсан бол тийм царай муутай эхнэр авахгvй, Аваргыг эхнэрээс нь салгаж байгаад ч хамаагүй сууна хэмээн олныг алмайруулж, “Монгол газар”-т захирлын нарийн бичиг хийж байхдаа 2008 онд топ модель болж байсан гээд л сенсациуд ар араасаа хөвөрдөг.
Өдгөө тэдний хэн хэн нь амар жимэр амьдарч байгаа бөгөөд Д.Пүрэвсүрэнгийн тухайн үед өгч байсан ярилцлагыг хүргэж байна.

 

-Хоёулаа яриагаа шууд л халуун сэдвээр эхэлье. Загвар өмсөгч Алимаа та хоёрыг загварын тайзны ард эр нөхрөө булаалдан зодолдсон гэдэг яриа гарсан. Энэ үнэн юм уу?
-Тэр үед Дизайнеруудын холбооны шинэ жил болж байсан. Алимаа согтуу байсан болохоор надад агсам тавьсан. Тэгж агсам тавьсаныг тэр хавийн хүмүүс аятайхан зохицуулчихсан.
Уг нь би Алимааг хувь хүнийхээ хувьд хүндэлж явдаг. Сайн загвар өмсөгч гэж боддог.
Мэдээж урьд нь манай нөхөртэй ямар холбоотой байсан нь надад хамаагүй. Надтай учирсанаас хойш л тэр холбоогоо тасалж, надад хайраа зориулсан бол боллоо шүү дээ.
Тухайн явдлаас хойш би Алимаатай таараагүй ээ.

 
-Бас чамайг жирэмсэн байхдаа ангийнхаа залуутай явалддаг байсан гэх юм. Энэ асуудал өөрийг чинь болоод гэр бүлийг тань нэлээд бужигнуулаад авах шиг болсон?
-Тийм юм бол байхгүй ээ. Бид ангиараа хичээл тараад л такси бариад хамт явцгаадаг. Түүнийг хараад л хүмүүс тэгж ярьсан байх. Мэдэж тэнэг л биш бол жирэмсэн байхдаа өөр хүнтэй явдалдана гэж юу байх вэ дээ.
-Чиний бодлоор сайхан бүсгүй гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Сайхан бүсгүй нэгдгээрт гаднаас нь харахад өнгө үзэмжтэй байх ёстой. Ганцхан гаднаа гяланцаг хэрнээ дотроо паланцаг байвал муухай шүү дээ. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй юм болов уу.
-Тэгвэл тэр сайхан бүсгүйчүүд чинь сүүлийн үед мөнгөний төлөө үе мултарсан эртэй юм уу гадаад хүнтэй гэрлэх боллоо. Чиний хувьд ч өөрөөсөө нэлээд ах хүнтэй гэр бүл болчихлоо шүү дээ?
-Ер нь хүүхнүүд хөгшин юм уу гадаад хүнтэй суух нь нэлээд анзаарагдах боллоо.Гэхпээ ямар бодолтой сууж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ. Үнэхээр хайртай байхыг үгүйсгэхгүй. Ямарваа юм чинь сайн, муу талтай байдаг. Зарим нэг нь үнэхээр амьдралын боломжгүйгээс гадаад хүнтэй суудаг байх. Харин үнэхээр сэтгэлтэй бол гадаад байтугай харь гарагийн хүнтэй суусан ч яадаг юм.
Миний хувьд би нөхөртөө үнэхээр хайртай болоод суусан. Тийм биш байсан бол би юу гэж 19-хөн насандаа хүүхэд гаргах билээ.
-Нөхөртэйгээ хэзээ танилцсан юм бэ. Гэхлэх саналыг хэрхэн хүлээж авав. Танай гэрийнхэн дургүйцэв үү, аль эсвэл…?
-Намайг 10-р ангид бид хоёр танилцаж байсан. Тэгээд л нэгдүгээр курсийнхээ зун нь бид батлуулаад, нэг гэрт орчихсон.
Ер нь бид хоёр суухаасаа өмнө “Хоёулаа сайхан амьдарна” гэж их ярьж, мөрөөддөг байсан. Бусад хүмүүс яаж сэтгэлээ илчилж, дотносдог вэ, түүн шиг л бид ижилдэн дассан. Түүнээс биш олны танил гээд бусдаас онцгой, өвөрмөц юм байхгүй л дээ. Хүн юм чинь бусдын л адил байдаг.
Гэрлэнэ гэж ярьдаг байсан болохоор их тайван хүлээж авсан. Гэрийнхэн маань ч тайван хүлээж авсан л даа. Ээж минь надад “Хэрэв ээж нь амьдралыг чинь заавал миний охин алдаад хэзээ нэгэн цагт ээждээ гомдож магадгүй, тийм болохоор миний охин өөрөө амьдралаа сонго” гэсэн
 -Ингэхэд хоёулаа уулзалгүй нэлээд уджээ. Хүүхэд, хичээл хоёроо яаж зохицуулж байна. Одоо бас ажилтай болчихлоо шүү дээ?
-Одоогоор манай ээж миний охиныг харж өгч тусалдаг л даа. Ээж маань надад “Хичээл сургууль бүх юмандаа яв, хүүхдийг чинь би хараад өгье” гэдэг юм. Би яах вэ, гэр сургууль хоёрын хооронд гүйж л байна. Харин саяханаас ажилд орж, ачаалал жаахан нэмэгдлээ.
-Одоо ингээд хошин урлагт хүч сорихоор боллоо. Чухам яагаад хошин урлагийг сонгов, өөр төрөл жанр сонгож болоогүй юм уу?
-Миний хувьд хошин урлаг ч бай, драм ч бай, бүгд адилхан урлаг гэж боддог болохоор хошин урлагт хүчин зүтгэх гэж байна. Хамгийн гол нь урлагийн сургуульд сурч байна шүү дээ. Тиймээс хошин урлаг, драм гэж ялгалгүйгээр аль боломж олдсонд нь би явах ёстой.
-Энэ саналыг ер нь хэн тавьсан юм бэ. Чи өөрөө сонгосон юм уу?
-Надад “Гэрэг интернейшнл”-ийнхэн энэ саналыг өөрсдөө тавьсан.
-Хошин урлаг жүжигчдээс маш их ур чадвар шаарддаг. Пүрэвсүрэн өөрийгөө үзэгчдийг инээлгэж чадна гэж бодож байна уу?
-Би одоогоор өөрийгөө жүжигчин болчихсон гэж хэлэхгүй. Дөнгөж гуравдугаар курст суралцаад явж байна. Мэдээж тэр олны танил болчихсон сайн жүжигчдийн би хаана нь ч хүрэхгүй. Гэсэн ч өөрийнхөө тоглож байгаа зүйлүүдийг ойлгуулахын төлөө хичээнэ гэж хүмүүст хэлмээр байна.
-Энэ хамтлагт ороод сэтгэл санаа ямар байна. Хамт олонтойгоо хэр дотносож байна даа?
-Сэтгэл санаа өндөр байна. Яагаад гэвэл оюутнуудыг хамтлагт авах нь ховор үзэгдэл. Тиймээс намайг “Гэрэг интернейшнл” хамтлагтаа авсанд туйлын баяртай байна.
Нэг хамтлагт хошин шоу хийхийн тулд маш их бэлдэж, нэг нэгэндээ уусдаг. Би хамтлагийнхантайгаа удахгүй дотносох байх. Урьд нь би загварын дугуйланд явдаг байхад Алтанцэцэг эгч жүжигчний хичээл заадаг байсан юм. 
-Хошин урлагийнханаас хэнийг нь илүү үнэлдэг вэ?
-Хошин шоуг зорьж очин театрт үзэх нь ховор байсан. Телевизээр сайн үздэг байлаа. Урьд нь би “Шинэ үе”-ийнхэнтэй хамтран тоглолт хийж байсан. Яг тэрийг гээд хэлчих хүн алга. Бүгдээрээ л сайн.
-Танай хамтлаг хэдийнээс тоглолтоо хийх гэж байна. Бэлтгэл ажилдаа орсон уу?
-Манайх 11-р сарын 9-нөөс эхлэн тоглоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор реклам болон гадуурх ажилдаа анхаарлаа хандуулаад байна. Бэлтгэлээ хийж л байна даа.
-Хошин шогийн хамтлагт заавал нэг сайхан хүүхэн байх ёстой юм шиг л байдаг. Тэр нь бас хүмүүсийг татах арга гэх юм билээ. Чамайг ч тэр утгаар нь сонгосон болов уу, юу гэж бодож байна?
-Тэр утгаар нь намайг сонгоогүй байх. Намайг жинхэнэ жүжигчин гэдэг үүднээс сонгосон болов уу. Хэрэв тийм сайхан хүүхэн гэдэг талаас нь сонгох байсан бол өөр олон сайхан бүсгүй байна шүү дээ. Хүмүүс намайг загвар өмсөгч гэдэг талаас нь битгий хүлээж аваарай.
-Бас танай гэр бүлийн хүн Монголын тэргүүн баячуудын нэг болохоор ивээн тэтгүүлэх гэж өөрийг тань жүжигчнээр авсан гэх нь ч бий?
-Би тэгж бодохгүй байна. Манай хамтлагийнхан хамтлагаа байгуулаад, бүх юмаа бүрдүүлчихсэн хойно надад санал тавьсан. Надтай ямар ч спонсор, мөнгөний талаар яриагүй. Чи жүжигчин болно шүү л гэж байсан.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Анх загвар өмсөж, миссийн тэмцээнд орж байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Би “Монголын сайхан бүсгүй”-д орж байгаагүй л дээ. “Улаанбаатар мисс”-т орж байсан. Анх наймдугаар ангид байхдаа 12-р сард “Super охин” тэмцээнд түрүүлж, 3 сард нь “Монголжингоо”-д орж тэргүүлээд 5 сараас нь эхлэн загварын дамжаанд орсон.
-Одоогоор загварын тайзнаасаа хөндийрөөд байна уу?
-Би хүүхэд гаргаад нэг хэсэгтээ загвараас хол байлаа. Анх нэгдүгээр курстээ “Гоёл” наадамд орсон. Харин хоёрдугаар курст миний гэдэс нэлээн том болсон учраас “Гоёл”-д ороогүй. Энэ жилийн “Гоёл”-д оролцох бодолтой байна. Одоохондоо бэлтгэлдээ орж амжаагүй л явна.
Би “Шилмэл загвар” дээр хичээллэдэг. Уг нь Байгалаа багшийн гарын шавь шүү дээ. Гэхдээ одоо Цоомоо багш дээр хичээллэдэг.
-Загварын хүн яаж яваад жүжигчин болох сонголт хийв ээ?
-Би наймдугаар ангиасаа эхлэн янз бүрийн тэмцээн уралдаанд орж урлаг гэдэг чинь их сайхан зүйл байдаг юм байна гэдгийг мэдэрсэн. Тэр үеэс урлагт дуртай болж жүжигчин болохыг хүссэн. Бас манай Байгалиа багш жүжигчний мэргэжилтэй болохоор нөлөөлсөн болов уу.