АН, С.Баярцогт, Г.Батхүү, А.Бакей нарын дээлийг давхарлана
2014/11/26
Өнөөдөр МАН-ын Бага хурал, хэрvvлтэй, тохиролцоотой, бас хэн нэгнийг гуниглуулсан санал хураалттай юм юмтай л болно. Өнөөдөртөө дуусахгvй, тодорхой шийдэлд хvрэлгvй ч тарж болзошгvй.
Өчигдөр МАН, АН-ын зөвшилцөх уулзалт эхэлж Ө.Энхтvвшин, Сv.Батболд, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр нар М.Батчимэг, Х.Баттулга, Р.Бурмаа нартай 12:00 цагаас эхлэн ярилцсан ч нэг л олигтой урагшилж өгөхгvй байгаа дуулдана.
Ямар сайндаа 17:00 цагаас дахин цаг болзон уулзацгаасан. Тэднийг ийнхvv “нам нийлж, сэм тохиролцож” байх хойгуур МАХН-МVАН-ын “Шударга ёс” эвсэл МАН-ын байр байдлыг ажиглан харж нэг ёсондоо нуувчиндаа ороод хэвтчихсэн.
Тэд чаддагаараа баахан бөөрөнхийлж байснаа эцэст нь яаж ч болохгvй тvрvvлэн гаргасан шийдвэрээ тvдгэлзvvлчихээд хvлээж байгаа. Сvvлийн vед дуулдаж байгаа тодорхой эх сурвалжтай мэдээллээр АН-д “Чандмана” нэртэй дахин нэгэн фракц байгуулагдах нь тодорхой болоод байгаа бөгөөд өврийн сайхан хангайн хvv Г.Батхvv хариугvй фракциа зарладгийн даваан дээр нэгэн сvрхий тохиролцоо хийгдэж эхэлсэн гэнэ.
Тухайлбал АН-ынхан Г.Батхvv, А.Бакей, С.Баярцогт нарын “дээлийг нь давхарласан” чигээрээ зvтгvvлсээр сайд болгохоор тохиролцоод байгаа дуулдав. “Дээл давхарлах” нь өнөөдрийн байдлаар хууль зөрчсөн vйлдэл биш учраас улс төрийн талаасаа эрх ашиг, эв нэгдлээ бодож ийм сонголтыг хийх нь зvйтэй гэж vзсэн гэдгийг ч учирлаж байгаа аж.
Ямартай ч Өвөрхангайн өнөө нэг нь болох Д.Зоригт хэл аманд орооцолдож байдал нь тодорхойгvй байгаа бол Г.Батхvvд тамга атгах ихээхэн найдвар байгаа гэв. Нөгөөтэйгvvр өөрийгөө дэвшvvлэн сурталчилдаг монгол улстөрчийн эрээгvй зангаар яригдаж буй нэрс бол танхимд байх сайдын тооноос хамаагvй олон болоод байгаа. Нэлээд баттай гэх эх сурвалжийн мэдээллээр Х.Тэмvvжиний суудал дээр Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав залрах нь тодорхой болсон гэнэ.
Ёстой л Бооёогийн жvжиглэдэгээр “Насаараа монтёр хийгээгvй, насаараа дарга хийсэн” эрхэм Ерөнхий прокурор энэ удаа Засгийн газрын гишvvн болж vзэх юм байх. Тvvний орыг нутгийн дvv, Увс гэх ганц том фракцийн гишvvн Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нь залгана ч гэцгээж байна.
Гэтэл vvнтэй зэрэгцээд Улсын прокурор дахь Увсын бvлэглэлийг энэ завшаанаар л тараана хэмээн алгаа vрчин суугаа хvн АН дотор нэг биш гэх юм билээ.
Тvvнээс гадна ажлаасаа vндэслэлгvй халагдсан нь бараг л тогтоогдоод байгаа Б.Билэгтийг ЦЕГ-т буцааж томилохгvй, харин АТГ-т дарга болгоно гэсэн яриа хvчтэй өрнөж байсан ч эцсийн мөчид Шvvхийн шийдвэр гvйцэтгэх ерөнхий газрын дарга С.Буяндалайд “Одоо чи болно” гэж хэлснээр Б.Билэгт дахин тамга атгалаа.
Гэхдээ эдгээр томилгоонууд, мөн Д.Дорлигжавыг Хууль зvйн сайд болгох тухай яриа хөөрөө алдаа засах гэхээсээ Ерөнхийлөгчийн засаглалыг хуулийн салбарт тогтоож буй хэлбэр гэж vзэх хvн олон байгаа юм. Маргаашнаас зарим нөхдийн асуудал тодорч эхлэх болов уу.
Зочин · 2014/11/27
ene zasag yagaadch hol ybahgui hunii adguud tsugalsan bna bathuu bayrtsogt saihanbileg metiin humuus niileed ene ulsiig suireld hotloj bna ed nar bol zobhon oorosdiigoo boddog hamgiin archaagui namiin neren door amidarch ybaa mongoliin gu***shguud um ta nar haraarai ene zasag neeh udahgui shuu
Зочин · 2014/11/27
Дан байна уу давхар байна уу ажлаа л хийж чаддаг л байх нь чухал сайдууд 2Жил боллоо тоймтой юм юу хийсэн юм вэ .
Зочин · 2014/11/27
Энэ 3 яавч олигтой юм хийхгүй ялангуяа Баярцогт,Батхүү 2 бол бүрч хэрэггүй.
Зочин · 2014/11/27
BATHUU luivarching ****uulay
Зочин · 2014/11/27
BATHUU luivarching ****uulay
зочин · 2014/11/27
энэ батхүү ичиж амьдраач. одоо болоош дээ. сайд болохгүй бол үхлээ юу.
Зочин · 2014/11/27
Зочин · 2014/11/27
IH HURALIIN BUREN ERHEND HALDAN HUULI HULGAILAN HUULI ZORCHSON SHIIDBER GARGAJ BAIHAD HUULI SAHIULANA, HUULIIN SHINCHLEL HIINE, HUULI MEDNE , GEJ BUSDIIG ELDEBEER HELEN DOROMJILJ TSEEJEE DELDEN YABDAH HUULI ZUIN SAID TEMUUJIN HAANA YUU HIIJ YABSAN YUM BE HAR TAMHICHIN HUUHENIIHEE HERGIIN SHUUH HURAL DEER SUUJ BAISAN YUM UU TUUNIIHEE YALIIG HONGORUULEH AJLIIG ZOHOIN BAIGUULAAD YABJ BAISAN YUM UU N. ALTANHUYAGIIN ZASAGIIN GAZAR EDIIN ZASGIIN HYAMARIIG BII BOLGOSON SAIHAN BILEH IH HURALIIN BUREN ERHEND HALDAN HUULI ZORCHIN HULGAI HIIJ ZAS TORIIN HYAMARLIIG BI BOLGOLLLOOZ. ENHBOLD IH HURAL YARALTAI HURALDAH AJLIIG ZOHION BAIGUULAN HUULIIN HULGAICHAA HURADN ZAILUULAACH EH ORON ARD TUMEN BOLOHOO BAILAA
Зочин · 2014/11/27
ABLITAI TEMTSEH GAZRIIN DARGA, DED DARGIIG ULSIIN IH HURAL TOMILJ CHOLOOLOHOOR ZAASAN BAIDAG GETEL SAIHANBILEG HUULI ZORCHIN ABLIGATAI TEMTSEH GAZRIIN DED DARGIIG OOR AJILD TOMILJ BAIGAA NI IH HURALIIN BUREN ERHEND HALDAJ BAIGAA YUM SAIHANBILEG N. ALTAN HUYAGIIG ERONHII SAID HIIJ BAIHAD TUUNII ZASGIIN GAZART HEREG ERHLEH GAZRIIN DARGA, SAID GESEN ALBAN TUSHAAL DEER SUUJ N. ALTANHUYAGIIN HUULI ZORCHSON SHIIDBERUUDIIG BOLOBSRUULAN GARGAJ HUULI HULGAILJ BAISAN HUULIIN HULGAICH HUN HUULIIN HULGAICHIIG HUULI ZORCHSON ASUUDALIIG ZASAH BISH TUUNIIG ZASAG TOLGOILOH AJILAAS HURDAN BUULGASAN HUULIN ZOB GARTS ZASGIIN GAZAR BOL IH HURLAAS BATALJ GARGASAN HUULIIH HEREGJUULDEG, HEREGJUULEH AJLIIG ZOHION BAIGUULDAG IIMD HUULIIN HULGAICHAA ARDCHILSAN NAM DARIU TATAJ AB