oyungerel-miss“Гоёл” наадамд тогтмол оролцож, бүр Солонгосын алдартай дизайнерыг моделиудтай нь хамт урьж авчирсан Г.Оюунгэрэл “Би топын зэрэг горилоогүй” хэмээж байсан ч, түүнийг загварынхан “Титэмгүй топ” гэж өхөөрддөг.

“Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл “Гоёл” наадам, “Торго” шоунаас бусад арга хэмжээнд тэр бүр үзэгдээд байдаггүй. Тэрээр Монголын загварын тайзнаа хэдийнэ өөрийн байр суурийг олж чадсан хатагтай Г.Оюунгэрэл өдгөө ээж болоод нам гүм байгаа.

Алтны магнат Ц.Мянганбаярын өврийг дулаацуулаагүй цөөхөн загвар өмсөгчдийн нэг гэх Г.Оюунгэрэл нэг хэсэг Ерөнхий сайд С.Баяртай нэр холбогдож, Жаргалан хотхонд байрлах С.Баярын нууцхан хаусанд тухлаж, гадаадад болзож, тусгай нислэгээр хамтдаа зугаалж байсан тухай амтай болгон л ярьцгаадаг.

Тэрээр энэхүү олон ярианд цэг тавьж, “Монросцветмет”-ийн босс, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн Б.Бадрахтай хайрын романс хэлхэж багагүй дуулиан тарьж байлаа. Азийн хатан хааны дурлалт залуу гэгдэж буй Б.Бадрахын  хувьд Г.Оюунгэрэлээс зургаан насаар дүү нэгэн. Хосууд гэрлэлтээ батлуулж, хуримаа хийгээгүй ч тэдний хамтын амьдралыг ар гэрийнхэн нь тун сайн хүлээж авсан. Экс гишүүн Х.Бадамсүрэн шинэхэн бэрдээ зориулан хагас тэрбумаар Зайсанд тохилог хаус авч өгсөн бол Г.Оюунгэрэлийн ээж, “Тахь ко” компанийн захирал хатагтай гэрийнх нь тавилгыг гадаадаас өндөр үнээр захиалж авчруулсан. Хосууд хөөрхөн хүүтэй болж, хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа.

Гэвч эрхэм гишүүний хүү мөрийтэй тоглоомонд хэт автаж, болох болохгүй хүмүүстэй нийлж байгаа нь алдартай загвар өмсөгч бүсгүйн сэтгэлийг зовоож байгаа сурагтай. Б.Бадрах ч мисс эхнэртээ хайр халамжгүй хандаж, өрх тусгаарлах дээрээ тулсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэллээ. Нэгэн үе Монголын загварын тайзыг чимж, хөрөнгө чинээтэй залуусын хайрын саналд дарагдаж явсан загварын “акул”-уудын нэг явсан Г.Оюунгэрэл ч төрхөмдөө буцаж, гундуухан яваа сурагтай.