Өчигдөр Нийслэлийн шүүх дээр С. Гантуяа Оюу Толгой компанийг дахин ялж нийт Монгол ажилчдын эрх ашгийг хамгаалахад дахин нэг алхам урагшиллаа. Энэ бол нийт Монголчуудын ялалт.

С. Гантуяагийн удирдлагадаа тавьсан цалин хөлсний шударга шаардлагыг Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллага Хөдөлмөрийн яам, Эрдэнэс Оюу Толгой ХХК нь Оюу Толгой болон Рио Тинтогийн удирдлагуудад удаа дараа тавьж байгаа ч Оюу Толгой нь ажилчдын цалингийн мэдээлэл нь компанийн нууц хэмээн өдий болтол гаргаж өгөлгүй төр засгийг үл хүндлэн төрийн ажилд бүдүүлгээр садаа болж байна. Гэтэл ажилчдын цалингийн мэдээлэл нууцын зэрэглэлд ордоггүй.

Оюу Толгой компани олон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хаалтын гэрээ хийсэндээ хэтэрхий бардаж байна. Оюу Толгой компани шат шатны шүүх хурал дээр хурлыг будлиантуулах, эмх замбараагүй байдал бий болгож байсан ч Монголын шүүхчид шударга үнэн ажиллаж хуулийн дагуу шийдвэрлэлээ.

С. Гантуяа "Би шүүхээр үнэн зөвөө шийдүүлж ажилдаа эргэн орж Оюу Толгойн удирдлагад үйлчилдэг ОТ Үйлдвэрчний Эвлэлийг Монгол ажилчдын төлөө ажилуулдаг болгоно. Мөн өнөөдрийг хүртэл миний ажилгүй байсан хугацааны цалин бодогдож байгаа. Би түүнийг өөрийн төрсөн нутгийнхаа хүүхэд багачуудыг сурч хүмүүжихэд нь зориулж цэцэрлэг барих ажилд 100% хандивлана" гэж хэллээ.

Оюу Толгой компанийн хувьд Монголын урдаа барьдаг Хөдөлмөрийн харилцааны эрдэмтэн Уранцэцэг гэж хүн биеийн хүчээ үнэлж Оюу Толгойг өмгөөлж байгаа