"Боолын гэрээ”, “Бодлын хулгайч” зэрэг уран сайхны кинонуудаараа олонд танигдсан жүжигчин МУСТА Б.Амарсайхан Монголын жүжигчдийн чансааг дэлхийд таниулж байна. Тэрээр “Netflix”-ын бүтээсэн “MARCO POLO” хэмээх түүхэн кинонд Аригбөх хааны дүрийг бүтээсэн бөгөөд Холливудын кинонд тоглосон анхны монгол жүжигчин болсон билээ. 90 сая ам. долларын өртгөөр бүтсэн энэ түүхэн кино энэ сарын 12-ноос дэлхий нийтийн хүртээл болох ажээ.

Холливудын улаан хивснээ дэлхийн ододтой мөр зэрэгцэн алхах урилга авсан тэрбээр Нью-Йоркийн алдарт Broadway дахь “AMC Loews” театрт болсон “Marco Polo” киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд үндэснийхээ хувцастай зочилсон байна.