Шинэ он ойртож байгаатай зэрэгцэн уран бүтээлчид Шинэ жилтэй холбоотой дуу гаргадаг уламжлалаар нэлээд хэдэн уран бүтээлч шинэ бүтээлээ танилцуулж байгаа билээ.

Тэгвэл залуу уран бүтээлчид болох дуучин Цэлмүүн болон Нэгэн зүгт хамтлагийн гишүүн Заяа нар хамтран дуулсан шинэ клип дуучин Сэрчмаагийн бухимдалыг төрүүлжээ. Учир нь залуу дуучид түүний дуулсан "Шинэ жил ирлээ" дууг шинэчлэн дуулсан бөгөөд дуучин бүсгүй болон хөгжмийн зохиолч, яруу найрагч нараас зөвшөөрөл авалгүй ийм бүтээл гаргасан байна. 

Энэ талаар дуучин Сэрчмаа ийм мэдэгдэл гаргасан байна. 

Мэдэгдэл

Дуучин Цэлмүүн болон Нэгэн зүгт хамтлагийн Заяа нарын дуулсан Шинэ жил ирлээ дууг хөгжмийн зохиолч болон яруу найрагч дуучинаас нь албан ёсны хүрээнд эрхийг нь авч дуулаагүй юм. Энэ дууны эзэмших бүрэн эрх нь С.Сэрчмаа миний нэр дээр байдаг бөгөөд надаас ямар ч зөвшөөрөл аваагүй дуулсан нь ямар нэг ашиг сонирхолоор дуулсан байх гэж санагдлаа. Залуу үе маань өөрсдийгөө хөгжүүлж шинэлэг юм хийхгүй хүний дуу булаан авч дуулж байгаа нь харамсалтай байна.

Харин энэ мэдэгдэлийн дараа дуучин Цэлмүүн "Шинэ жил ирлээ дууг надад нэгэн зvгтийн дуучин Заяа эрхийг нь авчихсан байгаа би ганцаараа дуулах гэж байснаа болиод дуэт хиймээр байна гэж хvсэлт тавьснаар дуулсан юмсан.... Сэрчмаа эгчээ, уучлаарай! Би санал тавьсны дагуу л дуулсан болхоос албаар ингээгvй юм шvv!!!" гэсэн тайлбарсан хийсэн байв.