ШӨХТГ болон Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран гар утас нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теди төв”, “Монтел” ХХК, “Дархан жонон” ХХК, “Түгээмэл” ХХК, “Ди Би Ди” ХХК-иудын гар утасны худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. 

Уг шалгалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй. 12 дугаар зүйлийн 12.2-т Худалдагч барааг худалдаанд гаргахдаа үйлдвэрлэгч /нийлүүлэгч/-ээс энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан бараа нийлүүлэх талаар зохих гэрээг байгуулсан байна.12.8-т Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээсхэрэглэгчидбараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно.12.9-т Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.

Тухайлбал, Гар утасны худалдаа эрхлэгчдийн худалдаалж буй гар утасны гарал үүсэл тодорхойгүй,

Урьд нь ашиглаж байсан гар утсыг "шинэ утас" гэж мэдээлж худалдаалдаг,

Баталгааны хуудас нь хууль тогтоомжид заасан шаардлага хангахгүй Дээрх зөрчлүүдийг арилгуулах зорилгоор гар утас худалдах,

худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардсан улсын байцаагчийн албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдэд хүргүүлж ажиллажээ.