Дамбийн Дорлигжавыг Хууль зүйн сайд болгох гэж байгаатай холбоотойгоор Улсын Ерөнхий прокурорын  ажлаа өгсөн ажээ. 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж Дамбийн Дорлигжавыг өөрөө хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхий прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Ганбатын Эрдэнэбатад Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл түүний бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг даалгасан байна.