Өчигдөр шөнө УИХ-ын чуулган шөнө төл хүртэл хуралдаж, Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийг Засгийн газрын Шадар сайдын албан тушаалд 98.3 хувийн саналаар томилсон.

Үүний дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогтыг томилох асуудлыг хэлэлцэх үед олон гишүүн асуулт асууснаар хуралдаан сунжирсан. Асуулт асууж буй гишүүдийн олонх нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшээд буй С.Баярцогтоос дансаа нууж ёс зүйн том алдаа гаргасан болон Оюутолгойн гэрээний талаар түлхүү асуусан юм. Гишүүдийг асуулт асууж, үг хэлж дууссаны дараа УИХ-ын дарга З.Энхболд "Хэт орой болсон учраас чуулганы хуралдааныг мягмар гарагт үргэлжлүүье" хэмээгээд хуралдааныг өндөрлүүллээ. Ингэснээр Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг мягмар гаригийн чуулганаар үргэжлүүлэн хэлэлцэхээр боллоо.