Хоолойны цар хүрээгээрээ чадварлаг дуучдын жагсаалтын нэлээн дээгүүрт бичигддэг чадварлаг дуучин бол Г.Эрдэнэтунгалаг. Тэрбээр өөрийн бие даасан тоглолтоо хийж фэнүүддээ бэлэг барьсан.

Бие галбиртаа анхаарлаа хандуулж гоолиг болсон нь олон нийтээс "гайхалтай" хэмээх үнэлгээг авч чадсан билээ. Уран бүтээлээрээ "онц" дүн авдаг тэрбээр энэ удаад бас нэгэн гэнэтийн бэлгийг үзэгчдэд хүргэхээр зэхэж байна.

Тодруулбал, "Дэггүй хөрш" нэртэй олон ангит инээдмийн кинонд охинтойгоо хамтдаа тогложээ. Анх удаагаа дэлгэцийн бүтээлд тоглосон бөгөөд айлын эрх том охин Хонгорын дүрийг бүтээж байгаа гэнэ.

Кино зураг авалт дуусах шатандаа орсон байна. Тун удахгүй цэнхэр дэлгэцээр олны хүртээл болж өөрсдийн хайртай дуучнаа хэр сайн жүжигчин гэдгийг харах л үлдлээ.

Д.Ана