Япончууд жил бүр Канамара Мацури хэмээх этгээд сонин баяр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ нь нэг ёсондоо Бэлэг эрхтэний баяр гэж хэлж болно. Баярын өдрийн нэг онцлог нь тухайн өдөр бүх зүйлс нь бэлэг эрхтэнийг дүрсэлсэн эд зүйлс байхаас гадна ХДХВ-ээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулж, энэ өвчинтэй тэмцэх хандив цуглуулдаг байна.