Монгол улсын Дархан аварга А.Сүхбат шинээр хэвлэгдэн гарч буй "Спортын өнгө" сонинд ярилцлага өгчээ. 

Уран хурц барилдаанаар бөх сонирхогчдоо баярлуулж явдаг аварга маань нэгэн зүйлээс айж явдагаа сэтгүүлчид хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ "Би өндөр цолтой хүн. Мөнгөөр начин төрүүлж, нэрээ бузарлахгүй юм шүү гэж л бодож, ийм бохир заваан байдалд орчихгүйг хичээж явдаг. Дархан аварга цол хүртсэнийхээ дараа мөнгөөр начин төрүүлбэл ёстой онигоо байхгүй юу. Би шавь нартаа “Надад хүнд өгөх илүүдээ гарсан мөнгө байхгүй. Гэхдээ арвин их арга туршлага байна. Та нар туршлагаас минь харамгүй хүрт. Би харамгүй заая. Надад мэхний их дэлгүүр байна. Юу дуртайгаа ав гэж захидаг" гэсэн байна. Мөн тэрбээр "Хүмүүс намайг дахин барилдуулж, цолоо дуудуулахыг хүсч байвал барилдахад бэлэн" гэжээ.