Өчигдөр орой  23 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 1-р хороо буюу  Хөгжим бүжгийн коллежоос сансарын тунел рүү өгсөх уулзварын орчимд осол болжээ.  Гэрлийн шон мөргөж, машин хөмөрсөн энэхүү  ослын газарт Замын цагдаагийн газар ажиллаж байсан юм.  Уг ослын улмаас хүний амь нас эрсдээгүй ч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.