Үзэгдийг байлдан дагуулсан шоу нэвтрүүлэг болох “Дуэт vs Дуэль 2014” цэнгээнт шоу нэвтрүүлэг эхэлсэн цагаасаа хойш оролцогчид нь хүчтэй өрсөлдөж байна. Өнөө жилийн шоу нэвтрүүлэгт “Эзэмдэгч”, “King & Queen”, “Like”, “Пуужин”, “Holly Dolly” зэрэг багууд оролцож байна. Эдгээр багуудаас “Эзэмдэгч”, “Holly Dolly” хоёр ширүүхэн өрсөлдөж нэвтрүүлгийг илүү өнгөлөг, хөгжилтэй болгож байгаа гэдэгтэй та санал нийлэх биз ээ. 

Энэ удаад "Эзэмдэгч" баг буюу жүжигчин Г.Эзэнмөнх дуучин Х.Мөнгөнцэцэг нарын бас нэгэн хөгжилтэй дууг сонсогч, уншигч та бүхэндээ хүргье. Танд таалагдвал Дуэт vs Дуэль фэйсыүүк хаягаар орон лайк, шэйр хийн дэмжэхээ мартав аа. Тэд дуучин Д.Намсрайнноровын "Дурлан дурлан хайрламаар" дууг тун чиг хөгжилтэй хувилбараар дуулжээ. 

Д.Ана