Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар Б.Цээпилийг томилжээ.

Тэрбээр өмнө нь Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд ахлах референт хийж байсан аж. Уг албыг өмнө нь сэтгүүлч Ц.Мөнхтөр хашиж байсан билээ.Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогдов.

Х.Даваа