Монголын  хошин урлаг, тайз, дэлгэцийн чадварлаг эрэгтэй жүжигчдийн нэг МУСТА М. Баярмагнайг танихгүй хүн ховор. Тэрбээр СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгссөн билээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж "Эрхэм элч", "Өнгөт инээд" хамтлагт жүжигчнээр ажиллаж байсан бөгөөд 2007 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар "Маск" продакшныг байгуулан тусдаа гарч өнөөг хүртэл амжилттай яваа.

Түүнийг багад нь Монхой хэмээн хочилдог байсан бол сүүлийн үед боорцог Магнай хэмээн дуудах болжээ.