2005 онд "Драм 4" хамтлаг албан ёсоор байгуулагдсан бөгөөд "Хайрын дурсамж" нэртэй анхны цомгоо гаргаж байсан.

Тус хамтлагийн залуус жүжигчин мэргэжилтэй анх үзэгчдэд тэд Амгаа, Пара, Эби, Боогий нэрээрээ танигдсан билээ.

Намрын үдэш чамтайгаа танилцаад
Навчис хаялсан гудамжаар явахдаа

Хайрт чинийхээ царайг харж
Хайрын үгээ хэлж явахдаа
Хагацаж сална гэдгийг
Харин би чинь мэдсэнгүй, хайрт минь хэмээн дуулж байсан нь саяхан.

Өдгөө 10 жилийн ойн ирэх онд тохионо. Тэд цомог, VIP тоглолтоо хийж фэнүүддээ бэлэг барихаар тун чиг завгүй яваа. Тэгвэл шинэ оны "Баярын мишээл"-д баатарын дүрийг бүтээсэн гэнэ. Удахгүй цэнхэр дэлгэцээр гарах тус нэвтрүүлгийг үзэн алтан гадаст жүжигчдийг баатруудын дүрийг хэрхэн бүтээснийг харах л үлдлээ. Чадварлаг, авьяаслаг залуучууддаа уншигчдынхаа өмнөөс 10 жилийн ойн баярын мэндийг хүргээд уран бүтээлд нь амжилт хүсье.

Д.Ана