“Хэцүү анги” киноны Сувдын дүрээр олны танил болсон Э.Уянга "UBS" телевизийн хөтлөгчөөр ажилладаг. Тэрбээр өдгөө хайртай залуу Чойжилсүрэнтэйгээ Австрали улсад хамтдаа суралцахаар хэдхэн сарын өмнө явсан.  Э.Уянга өөрийнхөө гэрэл зургийг "гэнэтийн бэлэг" хэмээн хөл хүнд төрхийг илтгэсэн гэрэл зургаа олон нийтэд дэлгэсэн.  Харин үүнийг нь харсан цахим найзууд нь хосуудад болон аав, ээж рүү нь хамаатан садангууд нь залган эмээ, өвөө болох гэж буйд баяр хүргье хэмээн утас цохисон гэдэг. Тэгвэл энэ нь худлаа байсан бөгөөд хөтлөгч бүсгүйн гэдэс үе үе дүүрчихдэг аж. Тэр үедээ гэдсээ төмбийлгэж байгаад селфидсэн нь шуугианыг дэгдээсэн юм.

Энэ удаад шуугиан дэгдээгч түүний "өхөөрдөм" селфинүүдээс хүргэж байна.