Олон сайхан бүсгүйчүүдийн үлгэр дуурайлал болсон дуучин Анугийн урлагийн замнал тийм ч урт, дардан байгаагүй ээ. Эхэндээ алаг эрээн хувцаслалтаараа олонд танигдсан ч өдгөө намба сууж эгэл хэрнээ ихэмсэг имижтэй ээж болсон. 

Хэдий олны өмнө дуулж тайзан дээр гараад байхаа больсон ч түүний стиль, төрх байдал нь бусдын харцыг өөрийн эрхгүй татдаг. Тэрбээр бяцхан гүнжийнхээ зургийг тэр бүр дэлгээд байдаггүй. Тэгвэл энэ удаад "унтахаараа царай нь өөр болчихдог юм миний бүжин" хэмээн энэхүү зургийг олонд сонирхууллаа. 

Д.Ана