Би өөрийнхөө амьдрал нэг хэсэг их сэтгэл хангалуун явсан. Энэ нь хүнтэй суухаас өмнөх сайхан байсан гэсэн үг. Одоо бол амьдрал там хайран 3 жил болсон. Өөрийн гэсэн ажилтай төрөлтэй бие даасан сайхан байлаа. Гэтэл нэг залуутай үерхэж яваад хүүхэдтэй болсон. Тэр бас ажил төрөлтэй болохоор гайгүй байх гэж бодсон чинь бүх мөнгөө гэрийнхэндээ өгчихдөг. Ээж юу гэж хэлнэ түүний үг, харцаар амьтан байж. Эхэндээ би хүүхдээ бодоод тэсээд л байсан. 

Хүүхдээ төрүүлээд гэртээ байхаар мөнгөний хэрэгцээгээ өөрөө ажилгүй байгаа болохоор гаргаж чадахаа больсон. Тэгээд нөхөртөө гэрийнхэндээ одоо мөнгө өгөхөө боль. Охиноо яаж тэжээх юм гэхэд уурлаж бүүр элдвээр хэлдэг. Хурим найр хийж тусдаа гараагүй ч эхнэр хүүхэдтэй болсон хүүгийнхээ хамаг цалин авна гэдэг юу гэсэн үг вэ би ерөөсөө тэдний аав ээжийг ойлгодоггүй бүүр өгөхгүй болохоор цалин буусаных нь дараа гэртээ ирээд л суучихна тэгж байгаад бүгдийг нь аваад явна. Гайхахдаа нэг бэрээс нь асуутал тэдний нөхрөөс ерөөсөө авдаггүй гэсэн. Яагаад манай нөхрөөс аваад байдгийг ойлгохгүй байсаар бид 2 салсан. Ээж нь цалингийн бүүр андахгүй надаас илүү мэддэг. Хүүхэд сүүлдээ пампарс энэ тэргүй болоод би уурандаа түүнд уурласан. Гэтэл намайг зайл гээд хөөчихсөн.