Шадар сайд У.Хүрэлсүх хэд, хэдэн зөвлөхтэй ажиллахаар болсон байна. Түүнд УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх асан Д.Батбаатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гадаад бодлогын зөвлөх асан, НАМЭХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Саянаа нар зөвлөх аж. Шадар сайд зөвлөхүүд түүний харьяанд байдаг Онцгой байдлын ерөнхий газар, Стандарчилал, хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар зэрэг агентлагийг хариуцан ажиллах юм.