Монголд поп дива дуучин гэгддэг гарын таван хуруунд багтдаг дуучин бүсгүйчүүд бий. Тэдний нэг нь МУСТА дуучин Сэрчмаа буюу Sally. 

Бяцхан гүнждээ Хураа хэмээх нэрийг хайрласан. Хувьтай хүн хур борооноор гэж бороо орж байхад төрсөн хэмээн бэлэгшээж нэрийг нь өгсөн гэдэг. Охин нь түүний амьдралын хамгийн том бэлэг хэмээн ярьдаг. Тэгвэл түүний амьдралын нэгэн хуудаст түүхэн зураг бичигджээ. Тодруулбал, дууч бүсгүй нэгэн арга хэмжээний үеэр Зангад гуайтай  тааралдсан байна. Энэ талаараа С.Сэрчмаа "МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН ЗАНГАД гуайтай тааралдаж түүхэн зураг авахууллаа" хэмээлээ.