Загварын тайзнаа гараад 10 гаруй жилийг ард үдэж, өөрийнхөө гарын шавь нарыг бэлтгэх болсон Топ Э.Сэлэнгээг танина. Монголын урдаа барьдаг цөөн хэдхэн моделиудын нэг тэрбээр "Гоёл-2011" наадмын топоор тодорсон.

"Шилмэл загвар" агентлагт багшилж байсан ч саяхан өрх тусгаарласан. Өдгөө "Nine dots" агентлагийг тэргүүлж яваа.  Энэхүү агентлаг өөрийн гэсэн брэнд болон шилдэг моделиудыг төрүүлэн гаргах зорилготой гэнэ. Тус агентлагийн загвар өмсөгчид Өмнөд Солонгост болсон олон улсын загварын шоуд амжилттай оролцож Гран-при хүртэж байсан билээ.

Тэгвэл ажилсаг, хөдөлмөрч топ бүсгүй хөл хүнд болж удахгүй ээж болох гэж буй ч ажлаа хийсээр л явна. Түүнд хайртай найз залуу нь сүй тавих саналыг Францад тавьж байсан.