Төмөр зам хэмээх вант улсын харъяа газруудыг төр дээрэмдэхээр шийдвэр гаргах бололтой. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харъяа сургууль цэцэрлэг, эмнэлэг гээд бүгдийг нь Зам тээврийн яамны харъяанаас гаргаж, Төрийн өмчийн хорооны мэдэлд өгчээ.

Олон удаагийн өмч хувьчлал явуулж өдгөө төрийн өмчийн гэх зүйл бараг үгүй болсон гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Тиймээс Төмөр замын харъяа дээрх байгууллагуудыг Төрийн өмчийн хорооны мэдэлд өгч, улмаар хувьчлал нэрийн дор авахаар улстөрийн олигархи бүлэглэл улайрав бололтой.

 

     Тиймийн тулд “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий  хорооны ээлжит, хурал зарлан хуралдуулж, Л.Пүрэвбаатарыг “УБТЗ”-ын даргаар томилсон юм. Өөрөөр хэлбэл төмөр замын харъяа газруудыг дээрэмдэх өөрсдийн хүнээ томилоод авав. Уг нь замчдын төлөө үйл ажиллагаа явуулдаг дээрх байгууллагууд нь чухал хэрэгтэй гэдгийг замчид ярьж буй.

 

     Гэсэн хэдий ч ихэс дээдсийн нүдэнд ийнхүү олз болж харагдсан учраас яах аргагүй дээрэмдэхээр шийдсэн бололтой. Улмаар төмөр замын харъяа байгууллагуудыг Зам тээврийн яамны багцаас гаргаж, Төрийн өмчийн хороонд шилжүүллээ. Ийнхүү дараагийн алхам нь оросуудтайгаа тохироо хийж, хувааж авах гэсэн төлөвлөгөө гэдгийг эх сурвалж хэлэв.

 

      Их өмч хувьчлалыг Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед эхлүүлж, Да.Ганболд шадар сайдаар ахлуулсан баг ажиллаж, улсын өнгөтэй өөдтэй бүгдийг өдгөөгийн эрх баригчид авч байсан түүхтэй. Үүний дараа 1996 онд АН төрийн эрхэнд гарсан даруй дахин өмч хувьчлал явуулж, мөн л өнгөтэй өөдтэй бүгдийг өөрийн талд шилжүүлсэн. Харин өнөөдөр АН төрийн эрх барих болсноор ийнхүү өмч хувьчлал нэрийн дор Төмөр замын вант улсыг дээрэмдэхээр шийдсэн нь энэ.

 

       Урьд өмнө ч гэсэн Богд-Ар хорооллыг барьсан хятадууд тухайн үеийн Төмөр замын удирдлагуудтай тохиролцож, газраа зарсан бөгөөд төлбөрт нь тус хорооллын хэсгээс хувь хүртсэн байдаг аж.

 

Н.Дөл