“Монгол” HD телевизээр өнгөрөгч оны есдүгээр сарын 1-нээс эхлэн цацагдаж “Би хэн бэ?” нэртэй хөгжөөнт нэвтрүүлгийг С.Хабул хөтөлж олны хүртээл болгосон.

Тус нэвтрүүлэг нь Нидерландын “RTL 4” телевизийн “Wie ben ik?” хэмээх нэвтрүүлгийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр Азид анх удаа хийж эхэлсэн.  Хөтлөгч С.Хабул  нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн ач, зураач Л.Саранхөхөөгийн хүү гэдгийг уншигч та мэдэх үү. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "миний өвөө. би ч өвөө эмээ ижий аавдаа их эрхэлдэг, эрх хүн дээ хэхэ. өвөөгийнхөө хайртай ач нь" гэжээ.

Д.Ана