Л.Энхбаатарын зохиол, Б.Батбаатарын найруулсанаар“Хориотой загвар” кино энэ сарын 25-нд 17 цагаас “Тэнгис” кино театрт нээлтээ хийлээ.

Уг киноны нээлттэй холбогдуулж өнөөдөр арван хамер, арван спорт мотоциклын цуваа парад болсон юм. Киноны уран бүтээлчид хэвлэлийн бага хуралын үеэр” Манай кино их нууцлаг тэр ч утгаараа Ноён Бондгор, Мотив хамтлагийн дуучин Ганбаа нар Чиний зураг нэртэй хайрын тухай дууг хамтран дуулсан. Түүнчлэн Кивигийн Ука мөн ганцаараа нэг дууг нь дуулсан” гэж хэлсэн.

Адал явдалт , инээдмийн энэ кинонд загварын ертөнцийнхний амьдралыг анх тусгаснаараа онцлогтой бөгөөд кино нь загварын ертөнцийн сэдэвтэй учир шинэ содон загварын автомашин, мотоциклийн үзүүлбэрээр нээлтээ хийсэн нь энэ юм. Энэхүү кинонд олны сайн мэдэх жүжигчид тоглосон бөгөөд Банш Батаа, Навчаа, Батзаяа зэрэг уран бүтээлчид багтсанаар сонирхолтой болж чаджээ.










































Тус киноны дууг Ука дуулсан юм.