“Хувьсал продакшн”-ы хамт олныг уншигч та бүхэн уран бүтээлүүдээр нь илүүтэй сайн танина. Тайзны бүтээлээрээ гараа эхэлж байсан тус продакшн сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлээр дагнах болсон. "Зэрлэг цэцэгсийн хүлэмж", Зүрхээр наадагч" киногоо үзэгчдийн хүртээл болгож чамгүй ашиг орлого, өндөр үнэлгээг авч чадсан гэдэг. 

Тэгвэл дайчин авьяаслаг уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн тус хамт олон гурав дахь дэлгэцийн бүтээлээ туурвихаар зураг авалтаа эхлүүлсэн аж.  Киноны ерөнхий найруулагчаар жүжигчин У.Уранчимэг ажиллаж байгаа гэнэ.

"Хувьсал"-ын алаг нүдэн жүжигчин бүсгүй бол Д.Ганцэцэг. Түүнийг кино зураг авалт гээд завгүй гүйж явахад түүний бага хүү ээждээ гэнэтийн бэлэг барьжээ. Тодруулбал, "Бага хүү минь төрсөн өдрөөрөө ээждээ ийм бэлэг барилаа шүү дээ .Баярлалаа, ээжийн хөөрхөн үр минь . . ! "Цодгор хүү" шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ" хэмээсэн юм. 

Ингээд уншигчдынхаа өмнөөс түүний авьяаслаг хүүхэд баяр хүргээд амжилт хүсье.

Д.Ана