Монголчууд улаан махны бузар болно гэж ярьдаг. Тэгвэл энэ үгийн үнэ цэнийг мартсан хүмүүс олон болжээ. Хүйтний улирал эхэлж, идэш хоолны цаг болсонтой холбогдуулан малын хулгайн гэмт хэрэгт цагдаагийн байгууллагад бүртгэгдэх нь ихэсчээ.

"Өвөр тарвагатайн даваанд адуу нядалсан байна" гэсэн дуудлага мэдээллийг шалгахад бусдын адууг хулгайлаад гэрээс нь холгүйхэн “эд бод” хийгээд явчихсан байна.

Мөн “хүнсний зүйл алдагдлаа” гэсэн дуудлагын дагуу шалгахад их хэмжээний мах, будаа, гурилыг нь хулгайлчихсан байв. Ялангуяа цагаан сарын баяр дөхөхөөр бууз, баншны, ууцны ихээхэн гардаг учраас иргэд та бүхэн малаа хариулга маллагаатай байлгаж, бууз баншны хулгайнаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна