"

      Монголын рок, поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлагуудын нэг бол яахын аргагүй "Харанга"-ынхан гэдэгтэй та маргахгүй биз ээ. Тус хамтлагийнхан 25 жилийн ойн баяраа үзэгч түмэнтэйгээ хамтдаа тэмдэглэсэн. 

"Хурдлав" нэртэй тоглолтынхоо орлогыг бүтэн өнчин болон төрөлхийн өвчтэй хүүхэд багачуудад хандивласан тухайгаа дуулгалаа.

Ийнхүү урлагтаа хүчин зүтгэхийн сацуу сайн үйлсийн аян дэлгэрүүлж яваа "Харанга" хамтлагийнхандаа баярлалаа гэж хэлээд уншигчдынхаа өмнөөс тэдний цаашдын уран бүтээл амжилтыг хүсье.

Д.Ана