"Гоёл-2013" топ модель С.Ариунбилэг гэр бүлтэй гэдгээрээ бусад топуудаасаа ялгарч байсан. Гэвч хосууд удалгүй хоёр тийшээ болсон тухайгаа дуулгасан юм.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "хайр" хэмээн бичиж хамтдаа авахуулсан гэрэл зургуудаа нийтэлсэн. Саяхан түүний шинэ амрагийн талаар таагүй мэдээлэл цацагдсан нь худлаа аж. Энэ талаар С.Ариунбилэг няцаалт хийж өөрийн зүгээс мэдэгдэл хийлээ. Тэрбээр "Өөрийнхөө амьдрал нь үнэ цэнэгүйдээ бусдын амьдралд атаархаж бачимдсандаа хошуу дүрч худлаа ярьж яваа өчүүхэн дотортой хүн чи сонс. Тийм ээ би сайн хүнтэй учирч хайрлагдсандаа азтай жаргаж яваа эмэгтэй, надад гар хүрэх нь битгий хэл хөлөөр минь газар гишгүүлж үзээгүй. Элдвээр цуурхал тараалаа гээд худал зүйл үнэн болохгүй цаашдаа ч жаргаж амьдрах болохоор өөрийгөө л хичээ" хэмээв.

Д.Ана