Өнгөрсөн арван нэгдүгээр сарын таванд ажлаа өгснөөс хойш УИХ-ын чуулган дээр бараагаа харуулаагүй эрхэм ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдрөөс ажилдаа орж байгаа ажээ.

Тэрээр ажлаа өгсний дараагаар Цонжин болдогийн орчимд мотоцикльтэй явж осолд орж Солонгос улс руу явж эмчлүүлээд удалгүй ирсэн ч өдий хүртэл ажилдаа ирээгүй юм.

Тэгвэл тэрээр өөрийн твиттер хуудаснаа "Өнөөдрөөс ажилдаа орлоо. Миний биеийг асууж, байнга санаа тавьж байсан та нартаа баярлалаа" хэмээжээ.