“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээ хоёр дахь жилдээ 2015 оны 02–р сарын 01–ний Ням гарагт Туул гол дээр зохион байгуулагдах гэж байна. Наадмын үеэр уран гулгалтын болон тэшүүрийн үзүүлэх тоглолт, мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны мэргэжлийн тамирчдын болон жуулчдын тэмцээн, нохойтой чарга, өвлийн дугуйн аялал, тэмцээнүүд болж, урлагийн тоглолт, өвлийн хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом наадгай, бэлэг дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ явагдана.

Найрсаг Улаанбаатар хотод өвлийн болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилготой уг баярт оролцох гадаадын жуулчид нэр бүхий 4, 5 одтой зочид буудлуудад 50 хүртэл хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.