"Ийм нэгэн дурлал кино", “Хориотой жүжиг”-ээрээ олны танил болж урлагийн тогоонд царайлаг, сайхан гэх тодтгол хүртэх бүсгүйчүүдийн тоог нэгээр нэмсэн залуу жүжигчин бол Б.Хулан. Сайхан инээмсэглэл түүний хөөрхөн царайг илүү ихээр чимдэг. 

Монголын анхны фото мисс бүсгүй маань телевизийн олон ангит кинонд тогложээ. Тэрбээр эмчийн дүрд тоглосон бөгөөд аавын хайртай охин. Үүрээ гэх царайлаг, чадварлаг эмэгтэйчүүдийн эмч эмнэлгийнхээ ойн баярын нэвтрүүлэгт оролцоно. Ингээд нэвтрүүлэг олонд цацагдаж эхэлснээс түүнд рекламанд тоглох санал ирдэг. Уг саналын дагуу Үүрээ тоглодог. Харин тэдний "Бүсгүй" эмнэлгийн үйлчлүүлэгчид өрсөлдөгч эмнэлэг рүү хандах болоход эмнэлгийн захирал гайхан ямар менежмент хэрэгжүүлж буйг судлахад тэдний эмч Үүрээ тус эмнэлгийн рекламанд тоглосныг мэднэ. Харамсалтай нь Үүрээ ямар байгууллагын рекламанд тоглож байгаагаа асуугаагүй нь улмаас ийн хууртагджээ.

Д.Ана