Монголын сайтын холбооны нэгдсэн II чуулган яг одоо болж байна. Хуралдаанаар Монголын сайтын холбооны Хяналтын зөвлөл тайланг хэлэлцэх бөгөөд дүрмийн төслийг танилцуулна. Үүний дараагаар Монголын сайтын холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийг сонгох байгаа.

Монголын сайтын холбоо нь эгнээндээ 120 гаруй сайтыг нэгтгэсэн байдаг. Өнөөдрийн хуралдаанд Монголын сайтын холбооны гишүүн сайтын 98 хувь нь хүрэлцэн ирж чуулганд оролцож байна.

Хурлын эхэнд хурлын тэргүүлэгчдийг сонголоо. Хурлын тэргүүлэгчид Цаг.мн сайтын захирал н.Цогтгэрэл, МНБ.мн сайтын эрхлэгч Э.Болортулга, Барилга.мн сайтын захирал н.Батсүх,Онцлох.мн сайтын захирал Ж.Жаргалсайхан, Зар сонин.мн сайтын захирал н.Баясгалан, Викимон.мн сайтын захирал н.Чинбаяр нар нэрээ дэвшүүлсэн. Эндээс олонхийн санал авсан Ж.Жаргалсайхан, Э.Болортулга, Батбаатар нар хурлын тэргүүлэгч болсон байгаа.

Яг одоо хуралдаан үргэлжилж байна. Бид хуралдааны талаар эргэж мэдээлэх болно.