Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гуравдугаар улирлын хичээл маргааш эхлэх гэж байна. 

Бага ангийн сурагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 25-ныг дуустал, дунд ангийнхан нэгдүгээр сарын 3-наас 25-ныг дуустал, ахлах ангийнхан нэгдүгээр сарын 10-наас 25-ныг дуустал тус тус амарсан билээ. Энэхүү амралт дуусч, нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл эхлэх гэж байна. 

Харин хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчдын тухайд бага ангийнхны амралт нэгдүгээр сарын 10-наас эхэлж ирэх хоёрдугаар сарын 8-нд дуусах бол дунд ангийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 26-наас эхэлж хоёрдугаар сарын 8-нд дуусах юм.

Харин ахлах ангийнхан нэгдүгээр сарын 31-нээс амарч, хоёрдугаар сарын 9-нд хичээлдээ орох юм.