"Гоёл-2015” наадмын “Топ модель”-иор тодорсон “Андра модель агентлаг”-ийн захирал, Мисс , Загвар өмсөгч,  “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Бадамгэрэл төрсөн өдөр энэ сарын 24-ний өдөр тохиосон билээ. Тэрбээр жил бүрийн энэ өдөр хүүхдүүдийг баярлуулдаг уламжлалтай. Тэрхүү ёсоороо энэ жил “Хүүхдийн төв сувилал”-д очин алдрай бяцхан үрсийг баярлуулжээ.

Х.Бадамгэрэл "Бидэнд наргиж цэнгэх цаг дандаа л олдоно. Бидний сэтгэл хэрэгтэй газар олон байдаг. Жинхэнэ аз жаргалыг бусдад жаахан ч гэсэн тусалж мэдэрдгийг та бүхэн ч бас мэдрээд үзээрэй. Дараагийн удаа энд ирэхдээ саажилттай хүүхдийн тасагт нь зориулсан дорвитой зүйл бас нярай хүүхдийн эм тариа, витамин гээд олон хэрэгтэй зүйлсийг нь бэлтгэх хэрэгтэй юм байна" гэж сайн үйлсийнхээ тухай онцолсон юм.

Хүн хорвоо дээр мэндэлсэн өдрөөрөө хязгааргүй их баярладаг. Тэгвэл шинэхэн топ маань энэхүү баярт өдрөөрөө "давхар" баярласан тухайгаа дуулгалаа. Тодруулбал, түүний мэндэлсэн өдрөөр найзууд нь хайрт ээж Г.Батсүхэд өөрсдийн дуу хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлжээ.

Түүнчлэн топ Х.Бадамгэрэлийн найзууд нь түүний хөөрхөн хүүгийн хөргийг шигтгээгээр урлан бэлэглэн баяр дээр нь "баяр" нэмжээ. Өнөө жилийн төрсөн өдрөө сайхан бүсгүй маань төрсөн өдрөө сайн үйлсийг дэлгэрүүлж, ижийгээ баярлуулан, хайрт найзуудаасаа чамин бэлэг аван баярласан "давхар" баяртай тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 

Д.Ана