Саарал ус буюу дахин боловсруулж цэвэрлэсэн усыг гадаадын улс орнууд ариун цэврийн өрөөний суултуурандаа ашигладаг билээ. Тэгвэл энэ мэт саарал усыг гараа угаах зэрэгт ашиглахад сөрөг нөлөө байхгүй.

Тиймээс нэгэн залуу суултуурынхаа усыг гараа угаахад ашиглах арга боловсруулжээ. Манай улсад ч энэ арга тун хэрэгтэй болов уу. Бид ундны цэвэр усаа л суултуурын усандаа хий дэмий асгаад байгаа шүү дээ.