Манай  улс  2014 оны  ургац хураалтын дүнгээр 315,8  мянган  га-гаас 518,7 мянган тонн  үр тариа, үүнээс  489,4 мянган  тонн  буудай,  164,0 мянган  тонн төмс, 102,2 мянган тонн хүнсний ногоо, 51,7 мянган тонн тосны  ургамал, 40,3 мянган  тонн тэжээлийн  ургамал  буюу улсын  дунджаар га-гаас 16,6  цн үр  тариа,  үүнээс  16,9 цн буудай, 123,2 цн  төмс, 122,9 цн хүнсний  ногоо, 24,5 цн  тэжээлийн  ургамал, 6,4 цн  тосны  ургамал  тус  тус хураан авсан билээ. Төрөөс стратегийн таримал болох улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2007 оноос улсад болон гурилын  үйлдвэрт стандартын шаардлага хангасан  хүнсний  улаанбуудай  нийлүүлсэн  иргэн,  аж  ахуйн  нэгжид мөнгөн  урамшуулал  олгож  эхэлсний  үр  дүнд  сүүлийн  зургаан жил  дараалан  нэгжээс  авах  ургацын  хэмжээ нэмэгдэж,  13.2-16.9 цн-т хүрсний зэрэгцээ техник, тоног  төхөөрөмж,  үрийн  шинэчлэл  эрчимтэй  хийгдэж, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ  төлөвшиж,  хураан  авч  байгаа  ургацын  чанар  сайжирч  байна. Энэ  жилийн  хувьд тариаланчдаас дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан  эрхлэлтийг дэмжих  санд  нийлүүлсэн  улаанбуудайн  тонн  тутамд 70000 төгрөгийн урамшуулал олгохоор Засгийн газрын энэ сарын 26-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.