Монгол улсын груван сая дахь иргэн энэ сарын 24-ны өдөр тодорч, өнөөдөр морин цагт үүнийг албан ёсоор мэдээлсэн.  Гурван сая дахь иргэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч дөнгөж сая Монголжин гэдэг нэр хайрласан байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэлээ. Төрийн тэргүүн гурван сая дахь иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж шинэ төрсөн охинд эцэг, эхийнх нь хүсэлтээр Монголжин гэдэг нэр хайрлалаа.