БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээний финалд “S4” хамтлагийнхан үлджээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний сүүлийн шат энэ сарын 24-нд болж 8000 гаруй залуусаас “S4” хамтлагийнхан шилдэг 14-т багтсан хэмээн мэдээлж байсан.

Энэхүү олон улсын уралдаанд тус хамтлаг амжилттай оролцож шилдэг хамтлагаар тодорсноор БНХАУ-ын томоохон Еntertainment production-уудтай гэрээ байгуулах болжээ. “S4” хамтлагийнханд одоогоор Бээжин болон Шанхайн менежментийн компаниуд хамтран ажиллах санал тавиад байгаа гэнэ.

Тус хамтлагийг уг уралдаанд оролцуулах продюссерийн ажлыг алдарт “Эргүна” хамтлагийн дуучин Нарсу хийсэн байна.