Монгол улсын иргэн Г.Дэнзэн экс Ерөнхий сайдын хүргэн гэдгээрээ олны танил болсон.  Н.Алтанхуягийн засгийн газарт ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан тэрбээр   одоогийн ерөнхий сайдад 1.9 сая төгрөгийн цалинтайгаар зөвлөдөг ажээ. Шаардлагатай үед бүүр цалингийн 30 хувийн нэмэгдэл авч ажилладаг байна. Энэ баримтыг УИХ-ын гишүүн  Д.Хаянхярваа өөрийн цахим хуудсаараа мэдээлсэн байна.   Тэрбээр өөрийн цахим хуудсандаа: “Ийм гэрээтэй ажилладаг юм байна. Би ажлаа өгсөн л гэж ойлгоод байсан юм даа. Чадаж байгаа юманд аргаггүй гэдэг энэ үү” хэмээн тайлбарласан байна.