Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие бие рүүгээ халуун ус цацаж гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ

Энэ хэргийг хуулийн байгууллага хянаж  Д.Оюунтуулд Эрүүгийн хуулийн 99.1 буюу бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байгаа бол  Ц.Алдармаад  Эрүүгийн хуулийн  96.2.6 буюу онц хэрцгий аргаар  бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэх үндэслэлээр  яллах дүгнэлт үйлдсэн байгаа.  Улмаар Д.Оюунтуулдхөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Ц.Алдармааг долоон жилийн хорих ялаар шийтгэсэн ч давж заалдах шатны шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.  

Уг хэргийг өнөөдөр Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хэлэлцлээ. Улмаар  Ц.Алдармаад 3,5 жилийн ял оноож, хоёр жилийн тэнсэн харгалзахаар боллоо. Ингэснээр Ц.Алдармаа эрх чөлөөтэй болж байгаа юм. Харин Д.Оюунтуулд үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд ямар нэгэн ял, шийтгэл оногдуулаагүй байна.