“Хувьсал” продакшны залуу жүжигчин Г.Бямбасүрэн тайз, дэлгэцийн урлагт хүчээ сорьж яваа авьяаслаг залуу уран бүтээлч гэгдэж яваа. Тэрбээр 2013 онд “Парисын дарь эхийн сүм” зохиолын Эсмеральдогийн дүрийг Франц хэл дээр "Сити" дээд сургуулийн урилгаар мюзикл жүжиг төрөлд бүтээж байсан гэдэг.

 Мөн “Зүрхээр наадагч” кинонд туслах дүр, МУГЖ, дуучин Х.Лхагвасүрэн, МУСТА, дуучин С.Наран, Буриад Улсын ардын жүжигчин, МУСТА, Б.Амархүү нартай хамтран “Хайр” жүжгийн дууг дуулж олны хүртээл болгосон. Өдгөө продакшныхаа шинэ уран бүтээл болох "Зугаалга" кинонд гол дүрийг бүтээж байгаа гэнэ шүү. Энэ удаад түүний "будаггүй" төрхийг онцолж байна.

Д.Ана