Атом, молекулаас авахуулаад ертөнцийн бүх зүйл энергийн давтамжаас бүрдэж байдаг. Аура гэдэг нь хүн, амьтан, эд зүйлсээс цацрах электро-фотон энергийн давтамж бөгөөд гадны нөлөөлөл, бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгдөж байдаг.

Аура нь тухайн хүний мөн чанар болон хүрээлэн буй орчны нөлөөллийн талаарх мэдээллийг агуулж байдаг онцлогтой. Хүний аура нь бага давтамжтай цахилгаан соронзон долгионоос авахуулаад өндөр давтамжтай хэт ягаан туяа хүртэл хэлбэлздэг. Хэт ягаан туяа нь бодох, сэтгэх, бүтээх, мэдрэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх гэх мэт хүний ухамсрын үйл ажиллагаатай холбоотой.

 

Хүний биеийг тойрон хүрээлэх цахилгаан соронзон долгионы энерги нь зууван өндөг шиг хэлбэртэй байдаг бөгөөд хүний биеэс 0,6-0,9 метр (зарим эх үүсвэрд 30 см-1,5 метр гэж дурдсан байдаг) зайг хүрээлэн оршдог. Хүний аура 7 давхарга байдаг ба эдгээр нь хүний биеийн 7 чакра буюу энергийн гол төвүүдтэй холбоотой. Чакра буюу энергийн төв нь энергийг хүлээн авч, боловсруулж, ялгаруулж байдаг бол аура нь хүний биеийг тойрон ерөнхий энергийн бүрхүүл юм. Аураны давхарга бүр өөрийн гэсэн энергийн давтамжтай бөгөөд зэрэгцэн орших аураны давхаргууддаа нөлөөлж байдаг. Иймээс аль нэг давхаргын баланс алдагдвал бусад давхарга бас өөрчлөгддөг. 

  • Физик давхарга - биеийн тав тух, эрүүл мэнд, таатай мэдрэмжүүд 
  • Амин давхарга - нөхцөл байдлыг илүү тодорхой, бодьтой байдлаар харах 
  • Астрал давхарга - найз нөхөд, гэр бүлийн таатай харилцаа холбоо  
  • Сэтгэхүйн доод түвшин - сүнсний мөн чанар, зорилгыг чухалчлах, үнэнийг чухалчлах 
  • Сэтгэхүйн дээд түвшин - хайр, сүнслэг дээд мэдрэмж 
  • Сүнслэг түвшин - дээд ухамсартай холбогдож, ертөнцийн мөн чанарыг ухаарах

Аураны давхарга бүр өөрийн гэсэн өнгө, хэлбэр, зузаан гэх мэт онцлогтой бөгөөд хүн бүрийн хувьд өөр байдаг. Мөн хүний аура орчин нөхцөл, бодол санаанаас хамаараад тэнгэрт нүүх үүл шиг өөрчлөгдөж байдаг. Гэсэн хэдий ч аураны суурь давхарга, суурь өнгө нь хүний жинхэнэ мөн чанарыг илэрхийлж чадна. Хамгийн гол аураны хэсэг бол толгой орчмын аура юм. Энэхүү энергийг нүдээр харах боломжтой бөгөөд Христ, Будда гэх мэт дээр үед амьдарч байсангэгээрсэнбагш нарын толгойны эргэн тойронд туяа зурдаг байсан нь шавь нар, зураачид аура хардаг байсныг илэрхийлдэг байсан байж болох юм. Аураны өнгө тод, тунгалаг байх тусам ухамсар, сүнсний түвшин өндөр байдаг бол бүдэг, сул, бараан өнгийн аура ямар нэг асуудалтай байгааг илэрхийлнэ. Ингээд аураны ерөнхий өнгө, тэдгээрийн учир утгын талаар мэдээлэл хүргэе.


                             

 

  • Тод ягаан өнгийн аура (Violet) нь хүний нүдэнд харагдах өнгөнүүд дундаас хамгийн өндөр давтамж ялгаруулдаг. Хэт ягаан туяа гэж ярьдгийг та бүхэн мэдэх байх. Ийм ягаан өнгийн аура нь тухайн хүний физик бие махбодь маш өндөр энергийн давтамжтай, сүнслэг ертөнцтэй ойр дотно холбоотой байгааг илэрхийлнэ. Ягаан өнгийн ауратай хүмүүсийн маш сайн бодогч байдаг бөгөөд аливаа зүйлийг хурдан бүтээдэг. Өөрөөр хэлбэл бодол, хүслээ хурдан биелүүлж чаддаг. Ягаан ауратай хүмүүс бүтээлч сэтгэлгээ сайтай, шинэлэг санаа дүүрэн байдаг төдийгүй Ертөнцийн Амьдралын Матрикс буюу бүтцийн талаар оюун санааны хувьд нээлттэй байдаг. Ягаан өнгийн аураны давтамжийг нэмэгдүүлэх ойлголт буюу тарни бол "Хязгааргүй боломжит Ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би бурхан / бүтээгч / хязгааргүй ухамсар / анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна".

 

 

  • Тэнгэрийн хөх цэнхэр өнгө бол 3 дахь түвшний өндөр давтамжтай бөгөөд ийм ауратай хүмүүс төрөлхийн харилцааны ур чадвартай байдаг. Хоолойны чакра нь тэнгэрийн хөх өнгөтэй байдаг бөгөөд ам, хоолой нь үг хэлэх, бусадтай харилцаа холбоо тогтоох суваг хэрэгсэл юм. Цэнхэр ауратай хүмүүс маш авьяаслаг уран илтгэгч буюу дуучид байдаг. Эдгээр хүмүүс дуучин, уран илтгэгч, хөтлөгч, олон нийтийн харилцааны ажилтан, улс төрийн намын удирдагч зэрэг албан тушаалд тохиромжтой. Одоогоор амьдарч буй 25 хүртэлх насны хүмүүс ийм өнгийн ауратай байх нь түгээмэл байна. Уг аураг сайжруулах мантра "Миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм".

 

  • Магента буюу улаан ягаан өнгө нь Зүрхний чакратай ижил энергийн давтамжтай байдаг. Зүрхний чакра өөрөө ногоон өнгөтэй. Магента өнгө нь улаан, хөх, цагаан өнгийн холимог бөгөөд хөх, улаан өнгийн аураны шинж чанарыг давхар агуулдаг. Энэ ч утгаараа материаллаг ертөнцийн мөн чанарыг (Улаан) ойлгож, бүтээлч, уран төсөөлөлтэй холбож (Хөх) чаддаг. Иймээс стилист, интерьер болон график дизайнер, загвар зохион бүтээгч, жүжигчин гэх мэт харааны мэдрэхүйн ур чадвар шаардах уран бүтээлийн ажилд тохиромжтой. Өөрийнхөөрөө, бүтээлч байх дуртай ба бусдаас хуулбарладаггүй. Магента аураг сайжруулах мантра "Миний дотоодод энэ Дэлхийд бэлэглэх ер бусын авьяас чадвар байгаа".

 

  • Ягаан өнгө мөн л Зүрхний чакратай ижил давтамжтай. Эмэгтэйлэг чанарыг илэрхийлдэг хэдий ч ямар ч хүн ийм өнгийн ауратай байж болно. Ийм ауратай хүмүүс уян зөөлөн бөгөөд холбогдсон хүн бүрт таатай, дотно мэдрэмжийг бий болгодог. Хайр дурлалын харилцаа холбоог амжилттай байлгаж, романтик мөн чанарыг нь хадгалах чадвартай байдаг. Амьдралын хэцүү мөчүүдэд ягаан ауратай хүмүүс ганц инээмсэглэл, харц, таатай үг, хамт байх мөчүүдээрээ өөрчилж, тусалж чаддаг. Ийм хүмүүс дэлхий дээр буй хүн төрөлхтөн, амьд биетнийг эмчлэх, эдгээх чадвартай. Мантра нь "Би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн, романтик мэдрэмжийг төрүүлдэг. Би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж, эдгээх Хайрын энергийг цацруулдаг".

 

  • Ногоон өнгө нь Зүрхний чакраны үндсэн өнгө бөгөөд бүх амьд биетэд оршин байдаг. Зүрх бол эдгээх, сайжруулах, өсгөх, нөхцөл болзолгүй Хайр ялгаруулах төв. Энэ ч утгаараа Ногоон ауратай хүмүүс байгалиас заяасан эдгээх чадвартай. Энэ чадвар нь гарт нь байдаг бөгөөд гараараа хүрэх, барих, асрах гэх мэт үйлдлүүд хийж амьтан, ургамал, хүмүүсийг эдгээж, өсгөж, тэтгэдэг. Ерөнхийдөө тайван, халамжтай, тэвчээртэй, анхааралтай хүмүүс байдаг бөгөөд эмч, цэцэрлэгч, массажист гэх мэт ажлуудад тохиромжтой. Мантра "Би өөрийн амин энергийг бусдыг эмчилж, бусдад туслахад зориулах болно".

 

  • Шар өнгө нь Наран Сүлжээ хэмээх хэвлийн чакратай холбоотой. Энэ чакра нь өөртөө итгэх итгэл, хувь хүний чадварыг тэтгэдэг. Энэ ч утгаараа шар өнгийн аура нь лидер буюу манлайлагчдын аура юм. Шар ауратай хүмүүс маш өөртөө итгэлтэй, аз жаргалтай, өөрийгөө маш сайн мэддэг, бусад хүмүүст урам зориг өгч, агуу амжилтанд хүрэх чадвартай. Бизнес, менежмент, хүрээлэл бүрдүүлэх, багийг удирдах гэх мэт хүмүүсийг өдөөн, амжилтанд чиглүүлэх ажил хийвэл тохиромжтой. Өндөр энергитэй, өөдрөг, үр бүтээмжтэй байх нь түгээмэл. Тэд ямагт л олны дунд, хүмүүсийн төвд байдаг бөгөөд өөдрөг байдалд нь хүмүүс татагдаж байдаг. Мантра "Миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг. Би яг байгаагаараа төгс."

 

  • Улбар шар өнгө нь Ууцны буюу хэвлийн доод хэсгийн чакраны өнгө юм. Найз нөхөрлөл, харилцаа холбоог зохицуулдаг. Мөнгө, эд хөрөнгө, цаг хугацаа, энерги, Хайр гэх мэт зүйлстэй холбоотой эерэг мэдрэмж нь Ууцны чакратай холбоотой байдаг. Улбар шар ауратай хүмүүс маш сайн найз, хань, хамтрагч, багийн гишүүн болж чаддаг. Тэд харилцаа холбоог маш чухалчлан авч үздэг бөгөөд танихгүй хүмүүстэй хурдан хугацаанд нөхөрлөх нь түгээмэл. Мантра "Би харилцаанаас аз жаргалыг олж авдаг бөгөөд бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг".

 

  • Улаан өнгө бол хүний нүдэнд харагдах өнгөнүүдээс хамгийн сул давтамжтай өнгө бөгөөд физик ертөнцийн матерын давтамжаас арай дээгүүр давтамжтай. Улаан ауратай хүмүүс физик ертөнцийг маш сайн ойлгодог. Хоол, хувцас, эдлэл, эд хөрөнгө гэх мэтэд дуртай бөгөөд эдгээрийг ямар ч айдасгүйгээр бүтээж байдаг. Хүчтэй хүсэл тэмүүлэлтэй, ямар нэг зүйлд харамсдаггүй, дэлхий дээр амьдрах дуртай бөгөөд үхэх, төрөх, ямар нэг зүйлд хэт автах, эрсдэлтэй зүйл хийхээс хойш суудаггүй. Тэд тогооч, цэрэг, аяллын хөтөч, цагдаа, эх баригч, уран бүтээлч, энтертайнэр хийвэл амжилт олно. Эдгээр хүчирхэг хүмүүс дэлхий дээрх сайхан бүхнийг хийх, турших дуртай. Мантра "Би энэ Дэлхийд олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч тултал нь амьдарна".

 Цагаан өнгийн аура бол хамгийн ховор аура юм. Цэвэр Цагаан өнгийн ауратай хүмүүс материаллаг ертөнцийн хүлээснээс гарсан сүнс бөгөөд энэ ертөнцөд өөрийн хүслээр төрсөн байх нь бий. Тэд бараг ямар ч өвчин зовлон, хувийн асуудалгүй. Ухамсар, зан төлөв нь маш өндөр. Өөр хүмүүстэй учирвал энерги нь тог гүйсэн мэт хүчирхэг, ямар нэг Сахиулсан тэнгэр, өндөр түвшний сүнслэг биеттэй ойролцоо байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Дэлхийг эерэг зүг рүү чиглүүлэх зорилгоор голдуу ирдэг. Энэ хүмүүст мантра хэрэггүй. Харин бусад хүмүүс бясалгал хийж, энергиэ байнга цэвэрлэх замаар материаллаг ертөнцийн болон сэтгэлзүйн хязгаараас давснаар Цагаан аураны энергийг мэдрэх боломжтой.