2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түндэмүн” сауны өрөөнд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол улсын иргэнтэй хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, ДОХ өвчин халдаасан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олонтаа гарсаны дагуу ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2, 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан байна.

Мөрдөн байцаалтын явцад Солонгос Монгол 2 залуу харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харилцаанд орсон гэх боловч “хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдал илрээгүй” байна.

Харин ДОХ /БЗДХ-ын Тандалт судалгааны албанаас эдгээр 2 залууд шинжилгээ хийхэд БНСУ-ын иргэн нь ХДХВ-ын халдвартай болох нь батлагдаж Монгол Улсын иргэнээс 3 удаагийн давтан шинжилгээгээр ХДХВ-ын халдвар илрээгүй байна.

Иймд БНСУ-ын иргэнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.