Анх хайрын тухай дуугаараа олон залуусыг уяруулж, учруулж байсан хамтлаг бол GUYS. Тэд уран бүтээлээсээ түр завсарлагаа авсан ч "Мухар гудамж" уран сайхны киноны дуугаар эргэн фэнүүдтэйгээ мэндчилсэн. Мөн өнгөрсөн оны арван нэгдүгээр сард "Хайрын бүжиг" дуугаа шинэчилэн дуулж олны хүртээл болгосон. Энэ дуугаа тус хамтлагийн залуус 1999 онд дуулж байсан билээ.

Үүлнээс дээгүүр...

"Хайрт минь чамтайгаа уулзах тэр өдрийг би тэсэн ядан хүлээж байна. 
Чамдаа би маш их хайртай. 
Чамайг санаж байна.
Тэнгэрт гялалзах түмэн оддод хүслээ шивнэн би хүлээнэ" хэмээн дуулсаар "Хайрын бүжиг" шоу тоглолтоороо та бүхэнтэйгээ уулзах гэж байгаа "GUYS"-ийн "Зүрх уучил" дууныхаа клипийг цацлаа. 

Уг клипэнд жүжигчин Б. Хулан өөрийн төрсөн эгчтэйгээ хамтран тогложээ. Эгч дүүсийг онилсон цоо шинэхэн клипийг та бүхэндээ хүргье.

Д.Ана