Зарим эмэгтэй гоё өгзөгтэй болохын тулд юугаа ч золиослоход блээн байдаг бололтой. Бразил улсад хамгийн гоё өгзөг шалгаруулдаг уламжлал бий.

"Miss Bumbum" гэдэг энэ тэмцээн улсдаа их нэр хүндтэй. Андресса Урак гэдэг загвар өмсөгч энэ эмэгтэй тус тэмцээний байнгын оролцогч байжээ. Түүнийг алдарт хөлбөмбөгчин Криштиан Роналдотой холбогдож байсан гэхээр олон нийт илүү сайн мэдэх байх.

Андресса улсынхаа хамгийн гоё өгзөгтэй эмэгтэй болохын тулд хиймэл өгзөг хийлгэснаа хүлээжээ. Тэрээр 2014 оны 12 дугаар сард түүний өгзөг маш хүчтэй өвдөж эхэлсэн аж. Эмнэлэгт олон шинжилгээ хийсний дараа пластик мэс засал хийлгэх үеэр алдаа гарсныг тогтоожээ. 2013 онд түүний өгзгийг томруулахдаа силиконы тунг 200 дахин хэтрүүлсэн байв. Засгийн газрын зөвшөөрсөн хэмжээ нормоос 200 дахин их гээд төсөөл дөө. Иймээс Андрессагийн бөгс бараг дэлбэрэх шахсан байна. Эцэст нь Андресса буцаад бүх силиконоо соруулжээ. Харин одоо тэр төрөлх гоо үзэмжийг сурталчилж, мэс заслын хутгаар эрүүл бие махбодио огтлуулах хэрэггүй гэж зөвлөж байна.