Оскарын шагналт Францын нэрт найруулагч Жан-Жак Анногийн найруулсан “China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" кинонд СТА, жүжигчин Р.Анхням тоглосон юм. 

Тэрбээр Өвөр Монголын “Гаадан мээрин” кинонд тоглосноороо франц найруулагчийн нүдэнд өртсөн гэдэг. Оскарын шагналтай найруулагчийн найруулсан "А" зэрэглэлийн киноны гол дүрийг бүтээсэн түүний киноныхоо нээлтийн үеэр өмсөх бүх хувцсыг нь Монголын "Exclusive" компани цор ганцийг зориулан хийж бэлэг барьжээ. 

"Чонон сүлд" кино нэээлтэнд оролцоод эх орондоо ирэх жүжигчин бүсгүйг Монголын тайз, дэлгэцийн мэргэшсэн жүжигчдийн холбооны гишүүд жүжигчид угтан авч хүндэтгэл үзүүлэх юм. МУСТА Р.Анхням өнөөдөр 13:00 цагт Чинис хаан ОУ-ын нисэх онгоцны буудалд бууна.