АТГ-ын дэд дарга Б.Хурцын суудал эзгүйрээд чамгүй хугацааг үдэж байна. Түүний орыг хэн залгах вэ гэсэн таамаг их байсан ч энэхүү таамагт багтаагүй нэгэн эрхэм очих нь тодорхой болж байна. 

Учир нь өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг томилуулах саналыг УИХ-д оруулжээ. Авлигын эсрэг хуульд зааснаар, АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй иргэн байх ёстой. Ц.Нямдоржийн хувьд дээрх шалгуурыг хангаж байгаа юм байна.

Ц.Нямдорж нь сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-т ажиллаж байгаа. Тэрээр 2013 онд АТГ-ын Гүйцэтгэх албаны даргаар томилогдохоосоо өмнө тус албаны тасгийн даргаар ажиллаж байсан аж.