УИХ-ын байнгын хороо маргааш хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ.

Өнгөрсөн долоо хоногт нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах төслийг өргөн мэдүүлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар юм.

Тэд огцруулах төсөлдөө “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгуулж, 455 сая төгрөгийг шилжүүлсэн” гэж тусгасан байна.